Wednesday, December 30, 2009
Windows 7 системийн RTM хувилбар нийтэд
Author: ††admin††
| Posted at: 6:29 PM |
Filed Under:
neWs
|
Таамаглаж байгаагаар Microsoft-ийн шинэ үйлдлийн систем Windows 7-гийн 7600 нэртэй багц энэ сарын 13-нд бэлэн болсон байх ёстой. Харин энэхүү үйлдлийн системийн 32-бит болон 64-бит платформд зориулагдсан Ultimate хувилбарууд торрент сайтуудаар тарж эхэлсэн байна.
Сонирхолтой нь энэхүү багц Release to Manufacturing (RTM) буюу олноор хувилагдаж түгээгдэх шатны багц байж болзошгүй бөгөөд хэрэв тийм бол энэ оны сүүлээс эхлэн дэлгүүрүүдийн лангуун дээр үзэгдэж эхлэх Windows 7 үйлдлйин системийн эцэслэн бэлэн болгосон хувилбар болж таарах юм.
Хэдийгээр энэхүү мэдээлэл бүрэн баталгаатай бус байж болох ч, I Started Something блогийн нийтлэгч Long Zheng-ийн анх олж мэдсэнээр дээрх тараагдаж буй торрент файл нь - "7600.16384.0907101945_x64fre_client_en-us_Retail_Ultimate-GRMCULXFRER_EN_DVD.iso" нэртэй байгаа юм. Өмнөх Vista үйлдлийн системийн RTM багц 16386 дугаартай байсныг анхаарч үзвэл дээрх дээрх Windows 7 багц албан ёсны RTM шатанд хүрэхээс өмнө дахин 2 удаа боловсруулалтанд орж магадгүй юм.
Энэхүү мэдээлэлд Microsoft албан ёсны хариу хараахан мэдэгдээгүй байна.
Хойд Америкийн Шинэ Орлиандад болж буй Microsoft-ийн Worldwide Partner Conference (WWPC) дээр танилцуулагдсан бүтээгдэхүүнүүдээс одоогийн байдлаар ийнхүү нийтэд тархаад буй нь ганц Windows 7 7600 багц биш бөгөөд Microsoft Office программын шинэ 2010 загварын техникийн туршилтын хувилбар мөн торрент сайтуудад хүрээд байгаа aj
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment